воскресенье, 19 декабря 2010 г.

Арьсаа зөв арчлах зөвлөмж


Арьсаа зөв арчилахгүй бол нүүрэнд батга гарахаас авхуулаад, үрчлээтэх гол үндэс болно. Тиймээс арьсаа зөв арчилах нь эрүүл толигор харагдахын гол нууц юм.
1. Цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд:
Цэвэрлэгээний бүтээгдэхүүн нь нүүрний илүүдэл тослог, арьсны бохирдол болон будагны үлдэгдлийг арилгахад тусална. Нүүрээ сайтар цэвэрлэх нь бидний түрхдэг тосны үйлчлэлийг үр дүнтэй болгоно гэдгийг сайтар ухамсарлах нь зүйтэй. Нүүр цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд нь дараах төрөлтэй байна:
- Угаагч
- Сүүн шингэн
- Тоник
Угаагч нь нүүрэнд ялгарсан илүүдэл тослог, бохирдол зэргийг цэвэрлэдэг учраас үүнийг голдуу өглөө босоод хэрэглэх нь тохиромжтой. Харин сүүн шингэн бол нүүрэнд үлдсэн будгийг арилгаж, арьсны хөгшрөлтийн шинж тэмдгийг арилгадаг ба тосны ашигтай бодисуудтай харилцан үйлчилж, шаардлагатай тэжээлийг хүлээн авахад бэлтгэнэ. Тоник нь арьсны гүнд үлдсэн бохирдолыг цэвэрлэхээс гадна чийгшүүлж, тайвшруулах үйлчилгээтэй байдаг бөгөөд нэг ёсондоо цэвэрлэгээг төгсгөдөг гэж хэлж болно.
2. Чийгшүүлэх бүтээгдэхүүнүүд:
Чийгшүүлэх бүтээгдэхүүнийг өглөө, оройд хэрэглэх нь зайлшгүй шаардлагатай. Өдрийн тос нь нарны хэт ягаан туяаны хорт нөлөөллөөс арьсыг хамгаалж үрчлээтэхээс сэргийлнэ. Харин шөнийн тос нь таныг унтаж амарч байх үед тэжээл өгч, чийгшүүлж, хөгшрөлтийн шинж тэмдгийг арилгахад идэвхитэй оролцдог юм.
3. Зовхины бүтээгдэхүүнүүд:
Зовхины эргэн тойрон дахь нимгэн арьсанд зориулж бүтээгдсэн бөгөөд арьсны хар хүрээ, зовхи унжиж уутанцар үүсэх зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгийг арилгахад тусална.
4. Хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэхэд зориулсан тусгай бэлдмэл:
Найрлагандаа илүү өндөр концентратжуулсан идэвхиэй бодисууд агуулсан байдаг бөгөөд арьсны гүнд хялбар шингэж, таны сэтгэл санааг тань зовоогоод байгаа хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй идэвхитэй тэмцэх болно.
5. Гуужуулагч бүтээгдэхүүн:
Арьсаа гуужуулж байх нь ялангуяа 20-иос дээш насны хүмүүст зайлшгүй чухал шаардлагатай юм. Залуу арьс нь өөрөө нөхөн төлжиж гуужиж байдаг бөгөөд 20 наснаас энэ процесс удааширч эхэлдэг учраас гуужуулагч хэрэглэх нь зүйтэй. Гуужуулагч бүтээгдэхүүнүүдийг (скраб, пилинг, микродермобразийн бүтээгдэхүүнүүд) долоо хоногт 2 удаа хэрэглэснээр арьсны үхэжсэн эдийг гуужуулж, эд эсийг шинэчлэн, арьсны нүх сүвийг цэвэрлэж, арьсыг сэргээнэ.

Комментариев нет:

Отправить комментарий