среда, 21 июля 2010 г.

Anew Clinical Trilaser Cellulite Corrector Triple action

Лазерын эффект үзүүлдэг целлюлитийн эсрэг гурвалсан үйлчилгээтэй тос

код: 91124

Гэрийн нөхцөлд гоолиг галбиртай болохыг, тэр тусмаа мэргэжлийн түвшинд лазераар турсан мэт үр дүнг авахыг хүсэж байна уу? AVON өндөр үнэтэй лазерын үйлчилгээг боломжийн үнээр гэртээ авах бүтээгдэхүүнийг гарган авсан бөгөөд целлюлитыг тань 22%-аар багасгаж, галбир засах болно.
Liposonic3 технологийн ачаар уг бүтээгдэхүүн целлюлитэд гурвалсан үйлчилгээ үзүүлнэ:
- Өөхний хуримтлалыг хайлуулж, шинээр үүсэхээс урьдчилан сэргийлнэ.
- Дотоод шүүрлийг сайжруулсанаар целлюлитыг багасгана.
- Арьсны уян хатан, зөөлөн болгох коллаген, эластины боловсруулалтыг идэвхижүүлсэнээр арьсыг чангаруулж бэхжүлнэ.
Хэрэглэсэн даруй өгзөг, ташаа, гэдэс, бэлхүүсний орчмын арьс толийж, уян хатан болно.
Тогтмол хэрэглэсэн эмэгтэйчүүдийн 89%-д целлюлит багасч, арьсны бүтэц сайжирсан байна.
- Илүү хавтгай, чангарсан гэдэс
- Илүү нарийхан бэлхүүс
- Илүү уян хатан өгзөг
- Илүү гоолиг галбиртай болох болно
Найрлаган дахь:
- Сахарын нишингээс гарган авдаг гликолийн хүчил нь үхжсэн эд эсийг зөөлөн гуужуулснаар эпидермын гүнд хялбар нэвтэрч, арьсны эд эсийг хурдан нөхөн төлжүүлж, тэжээл өгдөг. Мөн түүнчлэн нөсөө толбыг багасгах үйлчилгээ үзүүлдэг.
- Глицерин нь арьсыг идэвхитэй чийгшүүлж, зөөлрүүлэн толийлгож, гадаад орчноос хамгаалдаг
- Этилгексилметоксициннамат нь хортой нарны туяаг ойлгож, хамгаалах UV шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэнэ.
- Фитол нь коллаген, эластиныг нөхөн төлжүүлсэнээр арьсыг нөхөн төлжүүлж, нөсөө толбыг багасгана.
- Ментол нь үхжиж эвэршсэн эд эсийг гуужуулна
- В5 амин дэм буюу пантенол нь чийгшүүлж, тайвшруулж, арьсны эд эсийг нөхөн төлжүүлнэ.
- Пальмитоилтетрапептид 7 нь хүний биед өөх тос хуримтлагдахад идэвхитэй саад хийж, хайлуулна.
- Буурцагны ханд нь арьсанд тэжээл өгч, хортой бодис гадагшлуулах антиоксидантын үүрэг гүйцэтгэнэ.
- Кофены ханд нь өөх тос, усны бодисын солилцоог идэвхижүүлж, эпидермийн давхаргыг хамгаалж, зөөлрүүлдэг.
Хэрэглэх заавар:
Ташаа, ташаа гуяны зааг хэсэг, өгзөг, бэлхүүс, гэдэс гээд целлюлиттэй хэсэгтэй өглөө оройдоо өдөр бүр иллэг хийх хөдөлгөөнөөр эрчимтэй түрхэнэ. Шар үс хуссаны дараа болон цочирсон, гэмтсэн үрэвссэн арьсан дээр түрхэж болохгүй. Хэр удаан хугацаанд хэрэглэх нь арьсны байдлаас шалтгаална. Илүү үр дүнд хүрэхийн тулд доод тал нь 4 долоо хоногийн курсээр хэрэглэх шаардлагатай.
Анхаар!
Уг бүтээгдэхүүн нь альфа- гидрокси хүчил агуулсан учраас арьсыг нарны туяанд мэдрэмтгий болгож, түлэгдэх магадлал нэмэгдэнэ. Тиймээс нарны хамгаалалтын тос хэрэглэж, наранд удаан байхаас зайлсхийгээрэй.
Хэмжээ 150 мл

Комментариев нет:

Отправить комментарий