понедельник, 19 июля 2010 г.

Anew Clinical Advanced Dermabrasion System



Нүүрний олон шатлалтай, бичил талст агуулсан эрчимтэй гуужуулагч пилинг

код: 01759





Энэхүү бүтээгдэхүүн нь арьсны гуужилт, цэвэрлэгээг тэжээл өгөхтэй хослуулсанаараа онцлог юм. Шинэ бичил талсттай пилинг нь бичил талстын нөлөөгөөр арьсны гадаргуугаас үхжсэн эд эс болон зузаарсан арьсны тослог зэргийг гуужуулж, арьсыг гэмтээлгүйгээр нүх сүвийг сайтар цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулдаг. Үүний үр дүнд биологийн идэвхитэй бодис нь арьсанд амархан шингэдэг. Ингэснээрээ шинэ эд эсийг эрчимтэй нөхөн төлжүүлж, нөсөө толбо, үүрчлээ арилган арьсыг залуужуулах бөгөөд арьс тань байгалаасаа амьд гэрэлтэх болно. Савлагааны шинэ технологи нь бичил талстын хэмжээг бага багаар 4 шаттайгаар нэмэгдүүлэх хэлбэрээр хэрэглэхэд зориулагдан бүтээгдсэн юм. Үйлчилгээг илүү үр дүнтэй болгохын тулд нэг шатаас нөгөө шат руу шилжих шилжилтийг 2 долоо хоног дутамд хийж байх хэрэгтэй.
ЭХНИЙ ШАТ (2 долоо хоног)- Арьсны үхжсэн эдийг идэвхитэй гуужуулж, арьсны бүтцийг сайжруулан, нүх сүвийг нээж, арьсыг толигор болгоно.
ХОЁР ДАХЬ ШАТ (2 долоо хоног)- Арьс шинэчлэгдэн, өнгөлөг болж, үрчлээ багасна.
ГУРАВ ДАХЬ ШАТ (2 долоо хоног)- Арьсны нүх сүв агшиж, анзаарагдахгүй болно. Өнгө жигдэрч, арьс байгалиасаа гэрэлтэн залуу харагдаж эхэлнэ.
ДӨРӨВ ДЭХ ШАТ (2 долоо хоног)- Нөсөө толбо цайрч, гүн үрчлээсүүд багасна.





Найрлаган дахь:
- Хөнгөн цагааны оксид, полиэтилен нь хуучин эд эсийг гуужуулж, эмзэг арьсыг ч цочроож, харшлуулахгүйгээр нүх сүвийг цэвэрлэдэг.
- Пантенол (провитамин В5) нь чөлөөт радикалын нөлөөнд гэмтсэн арьсыг нөсөн сэргээж, чийгшүүлэн, тайвруулах үйлчилгээ үзүүлж, арьсны эд эсийг нөхөн төлжүүлдэг.
- Бисаболол нь арьсанд тэжээл өгч, тайвшруулна.
- Долоогоны ханд нь усны балансыг тохируулан, чийгшүүлж, цус алдалтыг багасган, бодисын солилцоог сайжруулдаг.
- Далайн ургамлын ханд (кораллин) нь кальци болон магнийн давс, макро болон микроэлементүүдээр баялаг бөгөөд эд эсийн метаболизмыг тогтворжуулж, арьсыг чийгшүүлэн, хортой бодисыг арьснаас гадагшлуулахад оролцдог. Үүнээс гадна, кораллины ханд нь судасны ханыг нарийсгах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Иймээс амархан харшил авдаг, улайдаг эмзэг арьсны ч бүтцийг сайжруулж чаддаг юм.

Хэрэглэх заавар:
Тагийг 1 дээр тохируулж, цагийн зүүний дагуу эргүүл. Доош нь харуулан алган дээрээ пилингээ шахаж гаргаад, хооронд нь холино. Пилингээ нүүрээ цэвэрлэсний дараа чийгтэй үед нь түрхэнэ. Хурууныхаа өндгөөр нүүрэн дээгүүрээ зовхиноос бусад газар 1-2 минут эргэлдэх хөдөлгөөнөөр нүүрний шугамын дагуу нүүрээ үрчийлгэлгүйгээр массаж хийнэ. Дараа нь сайтар бүлээн усаар угаана.
Үүнийг 2 хоногийн хугацаатай долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ. ЭХНИЙ ШАТ-ыг эхний хоёр долоо хоногт хэрэглэнэ. Дараа нь дараа дараагийн шат руу тагийг 2, 3, 4 дээр тохируулж, тус бүр 2 долоо хоног хэрэглэнэ. 4 дэх шатыг дууссаны дараа хоёр долоо хоногийн завсарлагаа хийгээрэй. Дараа нь дахиад эхний шатнаас эхэлнэ. Бичил талсттай пилинг хэрэглэж байгаа үедээ өглөө бүр нарны хамгаалалттай тос хэрэглэж байх хэрэгтэй.
Хэмжээ 75 мл




Комментариев нет:

Отправить комментарий