понедельник, 19 июля 2010 г.

Deep Crease Concentrate with Bohylurox


Bohylurox системтэй залуужуулах үйлчилгээтэй нүүрний ийлдэс

код: 91171


Энэхүү Bo-Hylurox системийн технологиор бүтээгдсэн эрчимтэй үйлчилгээтэй ийлдэс нь үрчлээсийг багасгаж, тэнийлгэх бөгөөд арьсны эд эсэд үндсэн хоёр чиглэлээр үйлчилдэг : жижиг үрчлээсүүдийг суллаж, арьсыг дотроос нь дүүргэж тэнийлгэх.
Та үрчлээндээ санаа зовох хэрэггүй боллоо!
Уг бүтээгдэхүүнийг хэрэглэснээр та зовхи болон амны эргэн тойрны үрчлээсээс гадна духны гүн үрлээсийг ч арилгах боломжтой юм. Арьс тань чангарч, уян хатан, зөөлөн болж, үрчлээний хэмжээ багасан, илүү залуужих болно.
Найрлаган дахь:
- Гиалуроны хүчил нь чийгийн хэмжээг өөртөө шингээж, усны молекулыг тогтвор-той барьж байх чадвартай бөгөөд гель хэлбэрийн натураль шингэн үүсгэн, үрчлээг дотроос нь дүүргэдэг.
- Ацетилгексапептид 3 нь мэдрэлийн эд эсийн уурагнаас гарган авсан синтетик липопептид бөгөөд нүүрний булчинг тайвшруулан, жижиг үрчлээг засварлахад хэрэглэгддэг.
- Балт туулайн бөөр нь хялгасан судасны ханыг бэхжүүлж, цусны эргэлтийг сайжруулан, арьсны доор үүсэх цус шүүрэлтийг шимэгдүүлэх үүрэг гүйцэтгэдэг.
- Падины ханд нь далайн ургамлаас гарган авч арьсны хөгшрөлтөөс сэргийлдэг бүтээгдэхүүнүүдэд энэхүү өндөр үр дүнтэй бодисыг өргөн ашигладаг. Энэхүү бодисыг агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн нь арьсыг уян хатан, зөөлөн, бэх бат болгож, арьсны бүтцэд агуулагдах дерм-ийг сайжруулдаг. Ийм орц найрлага нь ялангуяа, харшил авахдаа амархан эмзэг мэдрэмтгий арьсанд ч хүртэл хөгшрөлт-ийн процессыг удаашруулах хамгийн чухал орц болдог юм.
Хэрэглэх заавар:
Энэхүү эссенцийг өдөр бүр, илүү үр дүнтэй болгохын тулд өглөө орой хоёуланд нь хэрэглэнэ. Бүрэн шингэтэл нь нүүрэндээ массаж хийх хөдөлгөөнөөр хөнгөн түрхэнэ. Ялангуяа, хамрын ухлаадас, амны эргэн тойрон, нүдний доорх болон нүдний өнцөгт үүссэн үрчлээ, хөмсөгний хоорондох болон духны хэсэг зэрэг үрчлээ суусан хэсэгтээ хамгийн их анхааран түрхээрэй. Дараа нь өөрийн хэрэглэдэг тосоо түрхэж болно.
35-аас дээш насны эмэгтэйчүүдэд зориулагдав.

Комментариев нет:

Отправить комментарий