понедельник, 19 июля 2010 г.

Anew Clinical Advanced Retexturising Peel

Нүүрэнд хэрэглэх мэргэжлийн пилинг

код: 05170


Пилинг гэж юу вэ? Энэ үг нь английн peel-гуужуулах, арьс хальсийг нь авах гэсэн үгнээс гаралтай. Гоо сайхны пилинг нь нүүрний арьсны үхжиж эвэршсэн эд эсийг цэвэрлэх зориулалттай юм.
Энэхүү үхжиж эвэршиж хуримтлагдсан үеийг яагаад үе үе цэвэрлэх хэрэгтэй байдаг вэ?
- Арьсанд хэрэгцээтэй тэжээллэг шимт бодисууд арьсны гүнд нэвтрэхэд саад учрахаас сэргийлэхийн тулд
- Пилинг нь арьсыг шинэчилж, нөхөн төлжүүлэх буюу залуужуулах үүрэг гүйцэтгэдэг.
Механик (скраб) ба химийн гэсэн хоёр төрлийн пилинг байдаг.
- Скраб нь жижиг ширхэгтэй хэсгийнхээ тусламжтайгаар үхжиж эвэршсэн эд эсийг арьсны өнгөн хэсгээс цэвэрлэдэг.
- Альфа-гидрокси хүчлүүд зэргийн химийн пилинг нь арьсанд илүү гүн үйлчилгээ үзүүлж, коллаген болон эластины хэлхээс, арьсны эд эсийг шинэчилдэг юм. Пилинг хэрэглэсний дараа арьс эрчимтэй нөхөн төлжиж, жижиг үрчлээсүүд үл мэдэгдэм болж, нөсөө толбо бага багаар багасч эхэлнэ. Пилинг хэрэглэсний үр дүнд эпидермисийн өнгөн хэсэг бүхэлдээ шинэчлэгдэж ирнэ.
Иймээс пилинг нь арьс залуужуулах гоо сайхны салоны үйлчилгээний салшгүй нэг хэсэг юм. Гоо сайхны салонд пилингийн курс үйлчилгээ авахад 800-аас 1500 долларын хооронд хэлбэлзэнэ. Гоо сайхны салоны үйлчилгээтэй дүйцэхүйц гайхамшигтай шинэ бүтээгдэхүүн болох Anew Clinical цувралын мэргэжлийн пилингийг танилцуулъя :
Сахрын нишингийн найрлагаас гарган авдаг гликолийн хүчилд суурилсан шинэ бүтээгдэхүүн нь үхжиж, эвэршсэн эд эсийг зөөлөн гуужуулах үйлчилгээтэй бөгөөд хэрэглэсэн эхний өдрөөс арьсийг шинэчилж, илүү залуу харагдуулах болно.
Найрлаган дахь:
- Гликолийн хүчил /альфа-гидрокси хүчил/ нь үхжиж, эвэршсэн эд эсийг зөөлөн гуужуулах үйлчилгээтэй бөгөөд ингэснээрээ хурдан хугацаанд эд эсийг шинэчилж, арьсны гүнд тэжээлийн бодис нэвтрэн орох замыг нээж өгдөг. Энэ хүчил нь сахарын нишинг болон ногоон усан үзмэнд ихээр агуулагдана. Гликолийн хүчил нь эпидермисийн давхаргад амархан нэвтрэх чадвартай бөгөөд нөсөө толбыг багасгах чадвартай байдгаараа онцлогтой юм.
- Далайн ургамал нь арьсыг зөөлрүүлж, чийгшүүлэхээс гадна арьсны хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг.
- Зөгийн бал нь сайн чийгшүүлж, зөөлрүүлэн, тэжээл өгдөг бөгөөд эпидермисийн эд эсэд ус-давс, тосны солилцоог түргэсгэн, нөхөн төлжүүлэх, цэвэрлэх үйлчилгээ үзүүлж, үхжиж эвэршсэн эд эс гуужих процессыг хөнгөвчилдөг.
- Балжингаравын ханд нь тайвшруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг
- Өргөст хэмхний ханд нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, метаболизмын процессыг хурдасган арьсанд нөсөө толбо үүсэх процессыг багасгана.
- Зуун настын ханд нь арьсыг эрчимтэй чийгшүүлэх, үрэвлийн эсрэг болон шарх эдгээх үйлчилгээтэй.
- Амуу буудайн үрний ханд нь Е амин дэмийн гол эх үүсвэр бөгөөд арьсыг чийгшүүлэх, тэжээл өгөх, цайруулах үйлчилгээтэй.
Хэрэглэх заавар:
Сайн үр дүнтэй хэрэглэе гэвэл үүнийг нэг өнжөөд өглөө оройдоо хэрэглэнэ. Зовхины эргэн тойрноос бусад газар нүүрээ сайтар цэвэрлэж хатсаны дараа арзгар гадаргуугаар нүүр, хүзүүгээ арчина. Эмзэг арьстай хүмүүст уг бүтээгдэхүүнийг хэрэглэх үед бага зэргийн хөнгөн хатгах мэдрэмж төрж болзошгүй. Ийм тохилдолд нүүрээ цэвэрлэн 15 минутын дараа хэрэглэх юм уу бага багаар дасгах хэлбэрээр хэрэглэнэ.
Пилинг хэрэглэхдээ гол анхаарах зүйл бол хэрэглэсний дараа арьс нимгэн болж, наранд мэдрэмтгий болдог учраас өдрийн турш нарны хамгаалалтын бүтээгдэхүүнүүд хэрэглэх шаардлагатай юм. Пилинг хэрэглэсний дараа Anew Alternative залуужуулах үйлчилгээтэй тосыг хэрэглэж болохгүй харин Anew-ийн бусад тохирох бүтээгдэхүүнүүдээс хэрэглэж болно.
Анхаар!
Нүдэнд орохоос сэргийл. Нүдэнд орсон тохиолдолд сайтар усаар угаа. Ямар нэгэн харшил үзүүлбэр тэр даруй хэрэглэхээ зогсоогоорой.
Хэмжээ: 30 ширхэг

Комментариев нет:

Отправить комментарий