пятница, 16 июля 2010 г.

Джиллиан Демпсигийн нүүр будалтын нууцаас

Эмэгтэй хүн бүр байгалиас заяасан өвөрмөц, дахин давтагдашгүй төрхтэй байдаг бөгөөд харин үүнийгээ хэн илүү донжийг нь олж, урлагийн бүтээл болгох эсэх нь зөвхөн Таны хичээл зүтгэл, гоо сайхны мэдрэмжээс шалтгаалдаг. Тиймээс Таны мэдлэгт дусал нэмэрлэх үүднээс Голливудын алдарт нүүр хувиргагч Джиллиан Демпсигийн нүүр будалтын арга техник, ододын нүүр будалтын нууцаас хуваалцан, дахин давтагдашгүй гайхалтай дүр төрхийг бүтээхэд тань туслах болно. Нүүр будалтын жижигхэн заль мэх хүний гадаад төрхийг үндсээр нь өөрчилж чаддаг нь үнэхээр гайхамшигтай!

Хол зайтай нүдтэй бол
нүдний дотор талаас голд нь хүртэл бараан өнгийн тень түрхээд, арай цайвар өнгийн тениэр нүдний давхрааны дотор талаар нь нүдний гадна тал руу чиглүүлж түрхээд, тараагаарай. Бараан өнгийн харандаагаар сормуусны ургасан хүрээний дагуу нүдний гадна тал руу бага зэрэг өргөн хүрээлээрэй.
Хэрвээ Та ойрхон нүдтэй бол цайвар өнгийн харандаагаар нүдний дотор талын өнцгийг будаарай. Зовхиндоо өнгөгүй юмуу эсвэл гялалзсан өнгөтэй тени түрхээрэй. Ингэж будсанаар нүд цоглог, сэргэлэн, сэтгэл татам харагдах болно.
Сэргэлэн харцтай харагдуулахын тулд дээд зовхиныхоо будгийг харандаа юмуу эсвэл контур хэрэглэхгүйгээр бага зэрэг хөнгөн хүрээ тавьж тодотгох хэрэгтэй. Ингэхийн тулд цайвар өнгийн тенийг сормуус, хөмсөгний арьсанд түрхээд, арай тодхон өнгийн тениэр давхраан дотроо будаарай. Харандаагаар зөвхөн нүдний гадна талын өнцгийг будаарай. Хэрвээ Та доод зовхио хүрээлэхийг хүсэж байвал зовхины дунд талаас нүдний гадна талын өнцөг хүртэл нарийхан зураад, хөвөнтэй модоор тарааж зөөллөөрэй. Сормуусаа 2-3 удаа эргүүлж, дэрвийлгээд, дараа нь сормуусны будгаа 2-3 удаа давхарлаж будан, нүдээ сэргэлэн цовоо харагдуулаарай. Будсан сормуусаа тусгай зориулалтын самаар нэг нэгээр нь болгоомжтой салгавал харц тань илүү тодорч харагдах болно.
Шингэхэн хөмсөгтэй бол Та хөмсөгнийхөө хэлбэрийг засаж будах шаардлагатай. Ингэж будвал нүүрийг илүү залуу харагдуулах болно. Буцахдаа хөмсөгний харандааг пудртэй хамт хослуулан хэрэглээрэй. Пудр нь харандааны бүтэцтэй нийлж, нүүрний будгыг илүү тогтоц сайтай болгох хамгийн сайн арга юм. Хэтэрхий бараан өнгө сонгохоос зайлсхийгээрэй.
Харцаа тодотгохын тулд сормууснаас хөмсөг хүртэл бага зэрэг тод өнгийн тени түрхээрэй. Арай гүн өнгөөр давхраагаа будаж нүдээ тодруулж будсанаар та өөрийн харцандаа дотоод гэрэл гэгээ нэмэх болно. Зовхины голд нь гялалзсан цайвар өнгийн тень түрхвэл Таны нүд илүү тодорч харагдана. Гялалзсан өнгийн тень нь Таны харцыг дахин давтагдашгүй гоёмсог, сэтгэл татам болгоно. Мөн доод зовхины дотор хүрээг цагаан харандаагаар хүрээлбэл харц тань илүү сэргэлэн цовоо харагдах болно.
Нүдийг илүү том харагдуулахын тулд дээд зовхины сормуусны дагуу нарийн зураасаар хүрээлж нүдний хүрээг тодотгоорой. Доод зовхины дотор талд маш цайвар өнгийн юмуу эсвэл шаргал өнгийн харандаагаар будаж, нүдийг тодотгон, сэргэлэн цовоо харагдуулаарай. Сормуусаа эргүүлээд, сормуусны будгаар будаад, тусгай зориулалтын самаар нэг нэгээр нь салгахад харцыг илүү том харагдуулах болно.

Комментариев нет:

Отправить комментарий