вторник, 13 июля 2010 г.

Anew Clinical Laser for Legs SPF15 UVA / UVB

Хөлний судасны бөөгнөрөл, бүдүүрлийн эсрэг бэлдмэл
SPF15 UVA / UVB

код: 56459

AVON энэхүү асуудлыг лазер хэрэглэлгүйгээр гэртээ сууж байгаад шийдэх сайхан бэлдмэл гаргаж авсан юм. 7 хоногийн дотор судасны бөөгнөрсөн бүдүүрсэн хэсэг нүдний өмнө багасах болно. Тосны найрлаганд орсон нарны хамгаалалт нь судасны бөөгнөрөл бүдүүрлийг ихэсгэдэг нарны хортой туяанаас хамгаална.
- Судасны бүдүүрэл бөөгнөрлийг багасгана
- Судасны ханыг бэхжүүлнэ
- Судасны бүдүүрэл бөөгнөрлийн эргэн тойрон дахь эд эсийг нөхөн сэргээнэ
- Нарны хортой үйлчлэлээс хамгаална.
Энэхүү тосны үйлчлэлийн талаар товч дурдвал
Гоо сайхны мэргэжилтэнгүүдийн амжилттай гаргаж авч, нэвтрүүлсэн энэ бэлдмэл нь лазертай адилхан арьсны өө сэвийг оновчтой арилгадаг юм. Сайтар сонгож авсан орц найрлага нь судасны ханыг бэхжүүлэн, гэмтэхээс сэргийлж, судасны бөөгнөрөлийг ихсэхийг зогсоодог ба шинээр үүсэхээс сэргийлж чаддаг . Энэ цогц бэлдмэл нь меланины синтезийг задалсанаар үүссэн нөсөө толбыг цайруулахаас гадна шинээр нөсөө толбо үүсэхээс сэргийлнэ. Бага зэргийн үрэвслийн эсрэг бөгөөд судасны бүдүүрсэн ханыг агшаах үйлчилгээтэй.
- Бүх төрлийн арьсанд, нэн ялангуяа, эмзэг мэдрэмтгий арьсанд тохирно
- Гоо сайхны шалгалтанд тэнцсэн
- Харшил өгөхгүй
- Өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан
Найрлаган дахь:
-Манго жимсний үндэсний ханд нь үрэвслийн эсрэг, вирусын эсрэг үйлчилгээтэй антиоксидант юм. Цусны эргэлтийг сайжруулан, эластин ялгаруулалтыг нэмэгдүүлсэнээр судасны ханыг бэхжүүлж, судасны бөөгнөрлийн тэлэлтийг багасгадаг.
- Розмарины ханд нь үрэвслийг намдааж, судасны бөөгнөрөл бүдүүрлийн эргэн тойронд байгаа эд эсийг нөхөн сэргээдэг.
- Тетрагидрокуркумин нь куркум ургамлаас гарган авдаг бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хамгийн хүчтэй антиоксидант юм.
- Фосфолипид нь эсийн мембраны үндсэн бүрэлдэхүүн хэсэг ба эсийг нөхөн сэргээж хэвийн үйл ажиллагааг ханган, эд эсийн хоорондын холбоосыг бэхжүүлдэг.
Хэрэглэх заавар:
Бүдүүрсэн судас, бөөгнөрөл үүссэн хэсэгтээ өдөрт хоёр удаа түрхэнэ. Хувцасанд толбо гарч болзошгүй учраас арьсанд сайтар шингэтэл нь хүлээ. Шаардлагатай бол наранд гарахаасаа өмнө дахин түрхэж болно.
Анхаар:
Бэлдмэл нь спирт агуулсан учраас амархан шатамхай. Нүдэнд орохоос сэргийлээрэй. Орсон тохиолдолд сайтар усаар угаагаарай.

Комментариев нет:

Отправить комментарий